“Бүс ба зам”-ын татвар хураалт, удирдлагын хамтын ажиллагааны тав дахь форум болов
2024-09-25 10:55:14
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 24-нд “Бүс ба зам”-ын татвар хураалт, удирдлагын хамтын ажиллагааны тав дахь удаагийн форум Хонконгийн AsiaWorld-Expo ордонд нээлтээ хийлээ. Энэхүү форумыг Хонконгийн онцгой бүсийн Засгийн газрын татварын алба болон “Бүс ба зам”-ын татвар хураалт, удирдлагын хамтын ажиллагааны механизмын Нарийн бичгийн дарга нарын газар зохион байгуулав. Адил бус улс орон болон бүс нутгийн татварын албаныхан, татварын мэргэжилтнүүд хийгээд олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид гээд нийт 400 гаруй хүмүүс нэгэн дээвэр дор цугларч, татвар хураах, удирдах туршлага солилцсон байна.

Энэ удаагийн форум гурван өдөр үргэлжилж, “татвар хураалт, удирдлагын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, “Бүс ба Зам”-ыг хамтаар өндөр чанартай бүтээн байгуулахад үйлчилэе” сэдвийн дор болсон байна. Хонконгийн онцгой бүсийн засаг дарга Ли Жячао нар уг арга хэмжээнд оролцов.