Ван И, Б.Батцэцэгт баярын мэндчилгээ илгээв
2024-10-16 14:00:43
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр буюу аравдугаар сарын 16-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан, Монгол улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт баярын мэндчилгээ илгээжээ.

Ван И хэлэхдээ, Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосон 75 жилийн турш, хоёр талын хамтын хүчин чармайлтаар, хоёр орны уламжлалт найрамдал, найрсаг хамтын ажиллагааны харилцаа тасралтгүй бэхжин хөгжив. Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны удирдагчид нягт харилцаж, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон, хүчтэй түлхэц өгч байна. Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй ажлын нягт харилцаатай байж, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид ахиулахад бэлэн байна.