2027 он гэхэд "Бохирдолгүй хот" байгуулах хэмжээг 60 хувьд хүргэнэ
2024-10-29 10:19:34
Share
Share this with Close
youtube WeChat

Экологи, байгаль орчны яамнаас мэдээлснээр, зургаан жилийн хүчин чармайлтын үр дүнд Хятадын "Бохирдолгүй хот"  бүтээн байгуулах ажил илэрхий амжилтад хүрлээ. "14-р таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд улсын хэмжээнд "Бохирдолгүй хот"-ын 3700 гаруй төсөл хэрэгжүүлж, 1 их наяд гаруй юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

"Бохирдолгүй хот" байгуулах нь 2018 онд төв засгийн газраас хатуу хог хаягдлын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэчлэлийн чухал арга хэмжээ бөгөөд хатуу хог хаягдлын эх үүсвэрийг бууруулах, нөөцийн ашиглалтыг тасралтгүй дэмжих, хатуу хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах зорилготой юм.

Одоогийн байдлаар, улсын хэмжээний 113 хот, 8 онцгой бүс "Бохирдолгүй хот"-ын бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж, Гирин, Чунчин зэрэг 19 муж, хотод  "Бохирдолгүй хот" -ын бүтээн байгуулалтыг эрчимтэй ахиулж байна. 2027 он гэхэд бүх Хятадын хэмжээнд "Бохирдолгүй хот" байгуулалтын харьцлыг 60 хувьд хүргэх тооцоо бий.