Ши Жиньпин Хубэй мужид ажиллахдаа чухал заавар өгчээ
2024-11-06 19:42:44
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Хубэй мужид ажиллах үеэр, Хубэй муж ХКН-ын 20 дахь их хурал болон 20 дахь их хурлын 3-р бүгд хурлын үзэл санааг сайтар хэрэгжүүлж, хөгжлийн шинэ төлөв байдлыг бий болгох эрхэм зорилго, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, өөрийнхөө давуу талыг бадруулах хэрэгтэй. Мөн Хөх мөрний эдийн засгийн бүсийн өндөр чанартай бүтээн байгуулалтад манлайлан оролцож, төв нутгийг ахиулах стратегийн чухал тулгуур цэгийг байгуулах ажлыг түргэтгэж, Хятад маягийн орчин үеийн Хубэй мужийн шинэ хуудас бичиглэхийн тулд хичээн ажиллахыг онцолжээ. 

11-р сарын 4-6-ны өдрүүдэд Ши Жиньпин Хубэй мужийн намын хороо, захиргааны удирдах хүмүүсийн хамт Шяогань, Шяньнин, Ү Хань зэрэг хотуудад хүрч, музей, хөдөө тосгон, шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрлэлийн инновацийн платформтай танилцсан байна. 

6-ны үдээс өмнө, Ши Жиньпин дарга Хубэй мужийн намын хороо, захиргааны ажлын тайланг сонсож, Хубэй мужийн олон төрлийн ажил ихээхэн ололт амжилтад хүрснийг үнэлж, дараачийн ажлын талаар тодорхой шаардлага дурдсан байна.