Хятадын ГХЯ Филиппинд эсэргүүцэл илэрхийлэв
2024-11-08 19:45:52
Share
Share this with Close
youtube WeChat

8-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, Филиппин "Тэнгисийн бүс нутгийн хууль" болон "Арлууд ба тэнгисийн замын хууль" гэгчийг нийтэлсэнтэй холбогдуулан Хятадын ГХЯ Филиппинээс Хятадад суугаа Элчин сайдыг дуудаж хатуу харилцсан гэжээ. 

Тэрээр мөн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Филиппиний "Далайн бүсийн тухай хууль" гэгч нь Хятадын Хуан Яньдао арал, Наньша арлуудын ихэнх арал хадуудыг хууль бусаар Филиппиний тэнгисийн бүсэд хамруулж, Өмнөд тэнгисийн арбитрын шүүхийн хууль бус шийдвэрийг дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулахыг оролдсон байна. Энэ үйлдэл нь Хятадын Өмнөд тэнгис дэх нутаг дэвсгэрийн бүрэн эрх ба тэнгисийн эрх ашигт ноцтой халдаж байна, Хятад улс үүнийг эрс буруушааж, хатуу эсэргүүцэл илэрхийлж байна гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятадын Өмнөд тэнгис дэх нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашиг нь түүхэн болон эрх зүйн хангалттай үндэслэлтэй, “НҮБ-ын тэнгисийн хуулийн конвенц” зэрэг олон улсын хууль тогтоомжид нийцэж байгаа бөгөөд Филиппиний "Далайн бүсийн тухай хууль"-ийг зарласан гэх мэтийн ямар ч тохиолдолд нөлөөлөгдөхгүй байх болно. Өмнөд тэнгисийн арбитрын шүүхийн шийдвэр нь хууль бус бөгөөд хүчин төгөлдөр бус, Хятад улс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, уг шийдвэрт үндэслэсэн аливаа санаачилга, үйлдлийг эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй юм.