CGTN санал асуулга | Цаг уурын өөрчлөлтөд шуурхай арга хэмжээ авах шаардлагатай
2024-11-14 11:17:29
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн цаг уурын өөрчлөлт улам хурдацтай явагдаж байгаа бөгөөд цаг уурын засаглалд илүү их амбиц, илүү их арга хэмжээ шаардагдаж байна. Хятадын Төв Радио Телевизийн CGTN суваг Хятадын Ардын их сургуультай хамтран дэлхийн 38 улсын 7658 хүнийг хамруулан хийсэн санал асуулгаас харахад, цаг уурын өөрчлөлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэж нийт оролцогчдын 90.3% нь үзэж, олон улсын хамтын нийгэмлэг нэгдсэн ойлголцолд хүрч, бодитой арга хэмжээ авах хэрэгтэйг онцолсон байна. 

Өндөр температурын давалгаанд өртөх, хар салхи дэгдэх, үер ус нэмэгдэх зэрэг байгаль орчны асуудлууд улам бүр хурцдаж, дэлхийн улс орнуудыг ихээхэн зовоосоор байна. Судалгааны үр дүнгээс үзвэл, сүүлийн жилүүдэд дэлхий даяар цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийн тоо огцом өссөн гэж оролцогчдын 90.4% нь үзэж байна. Мөн 87.3% нь цаг агаарын эрс тэс үзэгдлүүд ихсэж байгаа нь дэлхийн цаг уурын байдал хурдацтай доройтож буйн илрэл гэж тодорхойлсон бөгөөд 89.8% нь цаг уурын асуудлыг "маш их анхаардаг" эсвэл "анхаарч байна" гэж хариулжээ.


“Дэлхийн хэмжээний хямралын давлагаан дунд улс орнууд тус тусдаа 190 гаруй жижиг завь хөлөглөх биш, харин нэг л хувь заяаны том завинд хамтдаа байна” хэмээн судалгаанд оролцогчид онцолжээ. Тус судалгаанд оролцогчдын 87% нь улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь дэлхийн цаг уурын үр дүнтэй засаглалыг бий болгох хамгийн оновчтой арга зам хэмээн үзсэн байна. Гэвч хөгжингүй орнуудын оролцогчидтой харьцуулахад хөгжиж буй орнуудын оролцогчид цаг уурын өөрчлөлтийн эсрэг илүү эрс өөрчлөлтийг хийх хүсэл эрмэлзэл, шийдэмгий байгааг харуулсан байна. Тухайлбал, хөгжиж буй орнуудын оролцогчдын 80.8% нь байгаль орчныг хамгаалах бүтээгдэхүүний төлөө илүү их мөнгө төлөхөд бэлэн гэж хариулсан нь хөгжингүй орнуудаас 26.5%-иар илүү байгаа бол 86.6% нь шинэ эрчим хүчний технологи, бүтээгдэхүүнийг идэвхтэй дэмждэг гэж хариулсан нь мөн адил хөгжингүй орнуудаас 17%-иар өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн хөгжиж буй орнуудын оролцогчдын 96.1% нь цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийн тулд улс орнууд ногоон аж үйлдвэрийг хөгжүүлэхээ хурдасгах ёстой гэж дэмжсэн нь хөгжингүй орнуудаас 11%-иар өндөр үзүүлэлт байлаа.

“НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн тухай суурь конвенц”-д өгүүлснээр, дэлхийн хэмжээнд түүхэн болоод өнөөгийн хүлэмжийн хийн ялгаралтын дийлэнх нь хөгжингүй орнуудаас үүдэлтэй бөгөөд энэ нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудын “нийтлэг боловч ялгаатай үүрэг”-ийн зарчмыг бий болгосон юм. Судалгаанд оролцогчдын 75.3% нь хөгжингүй орнууд дэлхийн цаг уурын засаглалд чин сэтгэлээсээ хандаж, бодитой алхам хийхгүй байгааг шүүмжилж, дэлхий нийтээрээ цаг уурын асуудлаарх хамтын ажиллагааны хурдац саарч байна гэж үзсэн байна. Мөн 73.9% нь хөгжингүй орнууд уур амьсгалын тусламжийн амлалтаа биелүүлэхгүй байгаа нь хариуцлагагүй үйлдэл гэж дүгнэсэн бол 85.8% нь Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудад санхүүгийн чухал дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Судалгаанд оролцогчдын 89.8% нь хөгжингүй орнууд хүнээс шалтгаалсан цаг уурын хямралд түүхэн хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж, тэднийг илүү том зорилт тавьж, бодитой үйлдэл гаргахыг уриалжээ.

Судалгаанд Америк, Герман, Япон зэрэг хөгжингүй орнууд, Аргентин, Энэтхэг, Кени зэрэг хөгжиж буй орнуудын иргэд хамрагдсан байна.