2024 оны БРИКС-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болох гэж байгаатай холбогдуулан ХКН-ыйн Төв Хорооны гадаадтай холбоо барих яам болон Хятадын Төв Радио Телевизийн санаачилж, ХТРТ-ийн CGTN-ээс зохион байгуулсан “Энх тайван, хөгжил, аюулгүй байдал, хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар байгуулж, цэцэглэн хөгжсөн дэлхий ертөнцийг хамтдаа байгуулъя” уриатай дэлхийн өмнөдийн орнуудын зөвлөхүүдийн чуулга уулзалт Бээжин хотод боллоо. ХКН-ын төв хорооны гадаадтай холбоо барих яамны сайд Лю Жяньчао, Төв хорооны суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн нар видеогоор илтгэл тавив.
Арга хэмжээнд дэлхийн 76 орны төр засгийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид онлайн болон оффлайн хэлбэрээр оролцлоо. "Дэлхийн өмнөдийн орнууд"-ын 40 гаруй зөвдөх байгууллага "Дэлхийн өмнөдийн орнуудын зөвлөхүүд хамтран ажиллаж, хувь заяаны нэгдмэл цогц болон цэцэглэн хөгжсөн дэлхий ертөнцийг хамтдаа байгуулах санаачилга"-ыг гаргасан байна. Мөн уулзалтад оролцсон зочид төлөөлөгчдийн хэлэлцүүлэг, "Дэлхийн өмнөдийн орнуудын зөвлөхүүдийн чуулга уулзалтын тусгай хөтөлбөр" -ийг CGTN телевизийн суваг болон шинэ медиа платформоор нэгэн зэрэг цацагдаж, Өмнөдийн орнуудын эерэг хариу тусгалыг хүлээсэн байна.
“Ардын өдрийн сонин”, “Синьхуа” агентлаг, “Гуанмин өдрийн сонин”, “Эдийн засгийн өдрийн сонин”, “Хятадын өдрийн сонин”, Хятадын хэвлэл мэдээллийн алба, “Хятадын эмэгтэйчүүдийн сонин”, “Бээжингийн өдрийн сонин”, “Наньфан өдрийн сонин”, “Шэньжэний тусгай бүсийн сонин” зэрэг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг мэдээллийг олонтоо дамжуулан мэдээлжээ. Үүнээс гадна, Америкийн ABC, NBC, Оросын Их Ази телевиз, Европын удирдагчдын сонин зэрэг хилийн чанадын 1215 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл уулзалтыг нийт 1370 удаа мэдээлсэн бөгөөд дэлхийн хэмжээнд 39.85 сая хүн хүлээн авч үзжээ.