Өмнөд Солонгосын нисгэгчгүй онгоц нэвтэрсэн хэргийн талаарх тагнуулын эцсийн үр дүнг Хойд Солонгос нийтэллээ
2024-10-28 11:06:05
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 27-нд БНАСАУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Өмнөд Солонгосын нисгэгчгүй онгоц Пхеньянд нэвтэрсэн талаарх тагнуулын эцсийн үр дүнг нийтэлсэн бөгөөд Хойд Солонгосын нийслэлээс олдсон Өмнөд Солонгосын гаргасан нисгэгчгүй онгоцны хөөрсөн байршил, халдлага хийсэн зам суваг болон нэвтрэлтийн зорилго зэргийг дээрх үр дүн баталгаажуулсан байна.

Уг хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ, БНАСАУ-ын Батлан хамгаалах яам болон Үндэсний аюулгүй байдлын яам зэрэг холбогдох байгууллагуудаас бүрдсэн тагнуулын хамтарсан баг унасан нисгэгчгүй онгоцны сэгийн нислэгийн удирдлагын модулийг задалж, нисгэгчгүй онгоцны нислэгийн төлөвлөгөө болон нислэгийн мэдээлэлд бүх талаар дүн шинжилгээ хийсэн байна.

Нисгэгчгүй онгоцны нислэгийн удирдлагын программ хангамжийн шинжилгээний үр дүнгээс үзэхэд, Өмнөд Солонгосын арми зөвшөөрөлгүйгээр нисэгчгүй онгоц илгээн Пхеньян руу нэвтэрсний дараа, хариуцлагаас зайлсхийж байсан ч өдөөн хатгасан үйлдлийнхээ талаар маргах боломжгүй юм гэжээ.

2023 оны 6-р сарын 5-наас 2024 оны 10-р сарын 8 хүртэл хугацаанд Өмнөд Солонгосын боловсруулсан 238 нислэгийн төлөвлөгөө болон нислэгийн мэдээлэлийн бүртгэлийг дээрх өгөгдөлд харуулав, тэдгээрийн дотроос энэ оны аравдугаар сарын 8-ны мэдээллээс бусад бүх мэдээлэл нь цөм Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дэх нислэгийн мэдээлэл байв.