Хятадын үүд хаалга байнга нээлттэй
2024-10-22 20:19:44
Share
Share this with Close
youtube WeChat

Аравдугаар сарын 22-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Линь Жянь хэлэхдээ, Хятад улсын холбогдох байгууллагын гаргасан хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад, энэ оны гуравдугаар улиралд Хятадын боомтоор орж ирсэн гадаадын иргэн давхацсан тоогоор 8 сая 186 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 48.8 хувь нэмэгдсэн дүн юм. Үүнээс визгүйгээр нэвтэрсэн хүн давхацсан тоогоор 4 сая 885 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 78.6 хувь нэмэгдсэн. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, одоохондоо Европоос Хятадад аялах захиалгын хэмжээ 2019 оны түвшинд хүрсэн гэжээ.

Линь Жянь хэлэхдээ, бид цаашид визгүй нэвтрүүлэх зэрэг бодлогуудыг сайжруулан боловсронгуй болгоно. Хятад улсын үүд хаалга байнга нээлттэй, таныг урьж байна гэжээ.