Сэтгүүлч Хятадын үндэсний төмөр замын корпорациас мэдээлснээр, энэ оны гуравдугаар улиралд төмөр замын ачаа тээвэрлэлтийн тоо хэмжээ, чанар бүгд нэмэгдэн сайжирсан хандлагатай болж, үндэсний төмөр замаар нийт 1 тэрбум 4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь ноднингийн мөн үеэс 3.8 хувиар нэмэгдэж, нэг улиралд тээвэрлэсэн ачааны хэмжээгээр дээд амжилт тогтоож, төмөр замын орчин үеийн ложистикийн системийн бүтээн байгуулалт гайхалтай үр дүнд хүрэв.
Нэгд, ачаа тээврийн хүчин чадал үр дүнтэй өргөжив. Гуравдугаар улиралд үндэсний төмөр зам 520 сая тонн нүүрс тээвэрлэж, энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар нэмэгдсэн дүн юм. Үүнээс Шиньжяны нүүрсийг бусад газар руу тээвэрлэсэн хэмжээ 21.59 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 38 хувиар нэмэгдэж, голлох үйлдвэрүүдийн нүүрсний тээврийн хэрэгцээг сайтар баталгаажуулав.
Хоёрт, шуурхай тээвэрлэлтийн галт тэрэг үр ашигтай ажиллав. Улсын хэмжээнд 1, 2, 3 хоногийн дотор хүргэх буухиа ачааны ложистикуудын бүтээн байгуулалтыг хурдасгаж, "галт тэрэг + хоёр талын хурдны зам"-ын олон холбоост буухиа тээвэрлэлт нь улсын бүх мужийн төв хотуудыг хамарч, "галт тэрэг+хөлөг онгоц"-ны төмөр зам болон далайн буухиа тээвэрлэлт нь улсын томоохон боомтуудыг хамарсан байна.
Гуравт, ачаа тээврийн үйлчилгээний түвшинг үр дүнтэй сайжруулсан. Одоогийн байдлаар төмөр замын цахим тээвэрлэлтийн хуудасны эзлэх хувь 97 хувиас давав.
Дөрөвт, ачаа тээврийн зах зээлд чиглэсэн шинэчлэл үргэлжлэн гүнзгийрч байна.