Саяхан ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин иргэдийн захиргааны ажилд чухал чиглэл өгч, сүүлийн жилүүдэд энэ салбарын ажилтнууд намын төв хорооны шийдвэр, бодлогод тууштай нийцүүлэн ажиллаж, хариуцлагаа нэр төртэй биелүүлснээр олон шинэ ахиц дэвшил гаргаж, нам болон төрийн үндсэн зорилтыг амжилттай биелүүлснийг онцоллоо.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын орчин үеийн хөгжлийн замналд иргэдийн амьдрал чухал байр суурьтай. Шинэ цаг үе, шинэ сорилтын хүрээнд бүх шатны намын хороод болон захиргаад иргэдийн сайн сайхны төлөө төвлөрөн ажиллаж, нийгмийн хөгжлийг баталгаажуулах үндсэн үйлчилгээний суурь, бүх нийтийн хүртээмжийг бэхжүүлэн, иргэдийн хамгийн шууд, бодит хэрэгцээ шаардлагад чиглэсэн ажлуудыг тогтвортой, үр дүнтэй хийж хэрэгжүүлэх ёстой. Мөн бүх шатны иргэдийн захиргааны асуудал хариуцсан байгууллагууд намын удирдлагыг чанд мөрдөж, өөрчлөлт шинэчлэлт болон инновацыг гүнзгийрүүлж, бодлого тогтолцооны систем, үйлчилгээний баталгааны систем, хяналт удирдлагын систем, нийгмийн оролцооны системийг боловсронгуй болгох хэрэгтэй. Түүнчлэн хүн амын насжилтад оновчтой арга хэмжээ авах стратегийг хэрэгжүүлэх, нийгмийн халамж, тусламж дэмжлэг, үйлчилгээ, удирдлагын ажлыг сайжруулахад анхааран ажиллаж, иргэдийн төлөө бодитой, шаардлагатай ажлуудыг тууштай хийж хэрэгжүүлэн, Хятадын орчин үеийн хөгжлийг ахиулан, үндэсний сэргэн мандлын үйлсэд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэв.
Арван тав дахь удаагийн Бүх Хятадын иргэдийн захиргааны бага хурал 10-р сарын 25-26-ны өдрүүдэд Бээжинд хуралдаж, Хуралд Ши Жиньпиний чухал зааврыг уламжилж, ХКН-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян оролцож үг хэлжээ.