Орон нутгийн цагаар 8-ны орой Палестины Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, Палестины ерөнхийлөгч Аббас мөн өдөр АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Трамптай утсаар ярьсан гэжээ.
Аббас Трампыг сонгуульд ялсанд нь баяр хүргэж, түүнтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Трамп Аббаст хандан "дайныг зогсоохын тулд шаргуу ажиллах болно" гэж хэлээд Палестины эрх баригчид болон холбогдох талуудтай хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.