Ван И Америкийн олон давхаргын хүмүүстэй уулзав
2024-09-26 15:50:58
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 25-нд буюу Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Америк Хятадын харилцааны үндэсний хороо, Америк Хятадын худалдааны үндэсний хороо, Америкийн худалдааны танхим, Аспен институт, Азийн нийгэмлэг, Гадаад харилцааны зөвлөл зэрэг байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, яриа хэлцэл өрнүүлэв. Ван И Хятад-Америкийн харилцааны талаарх Хятадын үзэл бодлыг дэлгэрэнгүй тайлбарлав.

Ван И хэлэхдээ, Ши Жиньпин дарга Хятад Америкийн харилцааг чухалчилж, Хятад Америкийн харилцааны туршлага сургамжийг гүн гүнзгий хураангуйлан дүгнэсэн суурин дээр, харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллахаар дамжин хамтдаа ялалт байгуулах гэсэн гурван зарчмыг дэвшүүлсэн юм, энэ бол Хятадын талаас Хятад Америкийн харилцааг харж, хөгжүүлэх үндсэн суурь юм. Хятад улс ч бас хөгжих эрхтэй гэдгийг АНУ ойлгох хэрэгтэй. Хятадын хөгжил бол АНУ болон дэлхийн өрсөлдөөн сорилт гэхээсээ илүү тэр чигээрээ боломж юм гэжээ.

Америкийн хүмүүс илэрхийлэхдээ, Америк Хятадын харилцаа нь хоёр орон төдийгүй дэлхий дахинд чухал ач холбогдолтой юм, хэдий чинээ хүнд хэцүү байх тусам нүүр тулан харилцах шаардлагатай болдог. Хоёр улсын төрийн тэргүүн нарын Сан Францискод хийсэн уулзалт нь Америк, Хятадын харилцааг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм, хоёр тал төрийн тэргүүнүүдийн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн илүү тодорхой арга хэмжээнүүдийг боловсруулж, хүмүүсийн харилцаа явалцааг цаашид хөнгөвчлөхөд тус дөхөм үзүүлж, нийгэм соёлын солилцоо, хамтын ажиллагааг ахиулахыг хүсэж байна гэжээ.