Зүүн бүсийн цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч, Тэнгисийн цэргийн хурандаа Ли Ши хэлэхдээ, 10-р сарын 20-нд АНУ-ын “Хиггинс” хэмээх устгагч хөлөг, Канадын “Ванкувер” хэмээх хамгаалалтын хөлөг Тайваний хоолойгоор дайран өнгөрч, олон нийтэд шуугиан дэгдээв.
Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Зүүн бүсийн цэргийн командлал нь тэнгисийн болон агаарын цэргийн хүчийг зохион байгуулж, АНУ, Канадын хөлөг онгоцуудын дайран өнгөрөх бүх үйл явцыг мөрдөн хянаж, хууль дүрмийн дагуу зохицуулсан байна. АНУ, Канадын үйл ажиллагаа нь таагүй байдал үүсгэн үймүүлж, Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байна. Зүүн бүсийн цэргийн командлал үргэлж өндөржүүлсэн бэлэн байдалд байж, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг тууштай хамгаалах болно гэжээ.