11-р сарын 7-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Сэтгүүлч: Энэ оны CIIE-д буурай хөгжилтэй 37 орон оролцсон бөгөөд зохион байгуулагч талаас эдгээр орны аж ахуйн нэгжүүдэд 120 гаруй лангууг үнэ төлбөргүй хангасан юм. Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн бүс нь Африкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх талбайг цаагид өргөжүүлж, Африкийн онцлогтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг илүү хамруулжээ. Хэвлэлийн төлөөлөгч холбогдох байдлын танилцуулах уу?
Мао Нин хэлэхдээ, анхдугаар CIIE чуулганаас хойш, CIIE нь буурай хөгжилтэй орнуудын үзэсгэлэнд оролцоход таатай нөхцөлийг идэвхтэй хангаж ирсэн. Сүүлийн 7 жилийн хугацаанд CIIE-ээр дамжуулан буурай хөгжилтэй орнуудын улам олон бүтээгдэхүүн Хятадын зах зээлд нэвтэрч, холбогдох орнуудын аж үйлдвэрийн хөгжлийг дайчлан, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд тусалж байна.
Хятад улс бол хамгийн том хөгжиж буй орон бөгөөд "Дэлхийн өмнөдийн орнууд"-ын албан ёсны гишүүн орон байж, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг тууштай дэмжиж, хөгжлийн бэрхшээлийг арилгахын тулд нээлттэй байдлыг тууштай ашиглаж, хамтын ажиллагааны хүчнийг нэгтгэн, хөгжлийн үр шимийг илүү эрх тэгшээр улс орнуудын ард түмэнд хүртээх ёстой. Энэ оны 12-р сарын 1-нээс Хятад улс буурай хөгжилтэй орнуудын бүтээгдэхүүнд татвараас чөлөөлөх бодлого хэрэгжүүлнэ. Энэ бол Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын 2024 оны Бээжингийн дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслол дээр Ши Жиньпин даргын зарласан чухал арга хэмжээ юм. Бид дэлхийн өмнөдийн орнуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын хөгжил, сэргэн мандалтыг дэмжиж, дэлхийн орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах болно.