АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт Вьентьян хотноо нээгдлээ
2024-10-09 14:47:30
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 9-ны үдээс өмнө, АСЕАН-ы 44, 45 дахь дээд хэмжээний уулзалт АСЕАН-ы ээлжит дарга орон Лаосын нийслэл Вьентьян хотноо нээгдлээ. Уг арга хэмжээнд АСЕАН-ы орнууд, түүний яриа хэлэлцээний түнш, ажиглагч орнууд зэрэг 20 гаруй орны удирдагчид, НҮБ зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.

“Дэд бүтцийн хэлхээ холбоогоо бэхжүүлэх”сэдэвт тус уулзалт нь10-р сарын 9-11 хүртэл үргэлжлэх бөгөөд АСЕАН-ы орнууд өнөөгийн дэлхийн эдийн засаг, улс төр, аюулгүй байдлын сорилт дор бүс нутгийн дэд бүтцийн холболтоо хэрхэн ахиулж, эдийн засгийн уян хатан байдал, хамтын ажиллагаагаа хэрхэн дээшлүүлэн бэхжүүлэх талаар ярилцах болно.

Уг хурлын үеэр АСЕАН-ы орнууд нэгдсэн хуралдаан олон удаа зохион байгуулах бөгөөд Хятад, Америк зэрэг яриа хэлэлцээний түнш орнуудтайгаа хоёр талт, олон талт уулзалт хийх болно. Тухайлбал, Хятад-АСЕАН (10+1) удирдагчдын 27 дахь уулзалт, АСЕАН ба Хятад, Япон, БНСУ-ын (10+3) удирдагчдын 27 дахь уулзалт, Зүүн Азийн дээд хэмжээний 19 дэх уулзалт (EAS) зэрэг болно.