Ши-Ань хотын иргэд яагаад кино их үзэх болов ?
2024-09-25 16:14:47
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятадын баруун хойд нутгийн Шааньши мужийн Ши-Ань хотод "Торгоны зам” олон улсын 11 дэх кино наадам боллоо. Түүх соёлын эртний баялаг өвтэй Ши-Ань хотын иргэд сүүлийн өдрүүдэд дотоод гадаадын олон сайхан киног үзэж сонирхож байна. 

Кино наадмын үеэр, тус хотын 17 кино театр, 12 их дээд сургууль, мужийн хэмжээний 10 бүс, хотын нийт 113 талбай, хорооллыг кино үзүүлбэрийн газар болгож, 100 гаруй киног 489 удаа үзүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү кино наадмын үзүүлбэрүүдийг "онлайн + офлайн" нэгтгэсэн хэлбэрээр үзүүлэх бөгөөд өнөөг хүртэл уг наадмын түүхэнд цар хүрээ хамгийн өргөн, киноны чанар чансаа хамгийн өндөр, тасалбарын үнэ, үйл ажиллагаа хамгийн таатай "Торгоны зам" олон улсын кино наадам болж байна. Кино наадмаар хүүхэлдэйн кино, баримтат кино, сонгодог кино, Торгоны замын кино зэрэг тогтмол хөтөлбөрөөс гадна "Узбекистан-Самаркандын киноны долоо хоног", "Хятад Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой-Тусгай үзүүлэг" тусгай арга хэмжээг зохион байгуулж, дотоод гадаадын шилдэг кинонуудыг сурталчлах юм байна.