Ши Жиньпиний гарын үсэгтэй нийтлэлийг гаргав
2024-11-17 16:05:18
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 17-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Рио-де-Жанейро хотноо "Их 20"-ийн удирдагчдын 19-р дээд хэмжээний уулзалтад оролцож, Бразилд төрийн айлчлал хийхийнхээ үеэр Бразилын "Фолха де Сан Пауло" сонинд "Хувь заяа нэгтэй холын найзуудын гар нийлэн урагшлах алтан мөч” хэмээх гарчигтай гарын үсэг бүхий нийтлэл нийтэлжээ. 

Нийтлэлд тэмдэглэхдээ, Ерөнхийлөгч Лула да Силва-гийн урилгаар би удахгүй Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад төрийн айлчлал хийж, Рио-де-Жанейро хотноо болох “Их 20”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцоно.

Бразил бол Хятадын ард түмний маш их сонирхдог орон юм. 1974 оны наймдугаар сарын 15-нд Хятад, Бразил улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Хятад, Бразил нь хөгжиж буй хоёр том орны харилцан ашигтай хамтран ажиллах, хувь заяагаа нэгтгэх жишиг болсон юм.

Хоёр тал харилцан хүндэтгэж, эрх тэгш байхыг баримталж, тус тусын ард түмний сонгосон хөгжлийн замыг ойлгон дэмжиж ирсэн. Мөн харилцан ашигтай, хамт хожин, давуу талаа харилцан нөхөж, өөрсдийнхөө шинэчлэлийн үйл явцыг ахиулахад хамтран ажиллаж ирсэн юм. Хоёр тал нээлттэй, багтаамжтай, харилцан суралцахыг үргэлж баримталж ирсэн бөгөөд аяндаа ойр дотно байх мэдрэмжтэй, сайхан зүйлсийг хамтдаа эрэлхийлсээр ирсэн.

Хоёр тал энх тайвнаар хөгжих, тэгш байдал, шударга ёсыг баримталж, олон улсын болон бүс нутгийн олон асуудлаар ижил юм уу эсвэл төсөөтэй байр суурьтай байдаг.
Бид Хятад, Бразилын найрамдлын ерөнхий чиглэлийг тууштай баримталж, харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ эрч хүчээр сэлбэн, ард түмний найрамдлын үндэс суурийг бэхжүүлэн, эв нэгтэй туслан дэмждэг том улсын үүрэг хариуцлагаа харуулах ёстой. 
Энэ удаад Бразилд хийж буй миний бас нэг чухал зорилго бол Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцох явдал юм. Их 20 бол олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал талбар юм. Ерөнхийлөгч Лула да Силва "Өлсгөлөн ба ядууралтай тэмцэх"-ийг Рио-де-Жанейрогийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болгож, "Өлсгөлөн, ядууралтай тэмцэх дэлхийн холбоо" байгуулахыг санал болгов. Хятад улс үүнийг дээд хэмжээнд сайшааж байгаа бөгөөд идэвхтэй дэмжих болно. 

Шударга ертөнцийг байгуулахын тулд Их 20 харилцан хүндэтгэж, эрх тэгш хамтран ажиллаж, харилцан ашигтай хамт хожих зарчмын дагуу "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын илүү их хөгжлийн төлөө зүтгэх шаардлагатай. 
Рио-де-Жанейро хотноо болох “Их 20”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт гарцаагүй баялаг үр дүнд хүрч, “Их 20”-ийн түүхэнд “Бразилийн ул мөр” -ийг үлдээнэ гэдэгт би итгэж байна. Мөн Ерөнхийлөгч Лула да Силва-тай хамтран, Хятад, Бразилын харилцааг шинэ "алтан 50 жил"-д хөтөлж, хамтын ирээдүйтэй, илүү шударга, тогтвортой хамтын нийгэмлэгийг бий болгохыг хүсэн хүлээж байна гэжээ.