Тухайн орон нутгийн цагаар 10 дугаар сарын 24-ний үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Казаний хурал үзэсгэлэнгийн төвд "БРИКС+" удирдагчдын яриа уулзалтад оролцож, " 'Дэлхийн өмнөд'-ийн асар их хүчин чадлыг төвлөрүүлж, хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг урагш ахиулъя" сэдэвт илтгэл тавив.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, Дэлхийн өмнөд бүгдээрээ зэрэг хөгжин дэвшиж буй нь дэлхийн томоохон өөрчлөлтийн илэрхий шинж тэмдэг юм. Дэлхийн өмнөдийн орнууд хамтдаа орчин үеийн шинэчлэл рүү дэвших нь дэлхийн түүхэн дэх томоохон үйл хэрэг бөгөөд хүн төрөлхтөний соёл иргэншлийн үйл явцад урьд өмнө байгаагүй амжилт юм. Үүний зэрэгцээ, дэлхийн энх тайван хөгжилд хүндэхэн сорилт нүүрлэсээр тул мэдээж Дэлхийн өмнөдийн сэргэн хөгжлийн зам тэгш дардан байж чадашгүй. Дэлхийн өмнөдийн нэгдүгээр эгнээ болсны хувьд бид хамтын оюун ухаан, хүчин чадлаа харуулж, хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахын тулд томоохон үүрэг хариуцлагыг үүрэглэх ёстой гэв.
Ши Жиньпин хэлэхдээ, энх тайвныг баримталж, хамтын аюулгүй байдлаа баталгаажуулах ёстой. Миний дэвшүүлсэн даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах зэрэг олон салбарт чухал ололт амжилттай болж байна гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, хөгжлөө сэргээж, бүх нийтийн хөгжил цэцэглэлтэд хүрэх ёстой. Даян дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлсэн 3 жилийн хугацаанд ойролцоогоор 20 тэрбум ам.долларын хөгжлийн санг ашиглан, 1100 гаруй төсөл хэрэгжүүллээ. Хятад улс дэлхийн “Ухаалаг боомт” цахим индрийг байгуулж, БРИКС-ын орнуудын боомтын жишиг байгуулах болно. Улс орнууд идэвхтэй оролцохыг сайшаана гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, соёл иргэншлийг хамтдаа хөгжүүлж, олон талт, эвсэг зохицонгуй байдалд хүрэх ёстой. Бид соёл иргэншлээр харилцан суралцахыг ахиулах хүч байж, харилцаа холбоо яриа хэлцлийг нэмэгдүүлж, улс орныхоо байдалд зохицсон шинэчлэлийн замаар замнахад харилцан дэмжих ёстой. Хятад улс цаашид Дэлхийн өмнөдийн зөвлөхүүдийн хамтын ажиллагааны холбоог ахлан байгуулж, улс орнуудын соёлын солилцоо, төр улсын засаглалын туршлага солилцоог дэмжих болно гэв.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, олон улсын нөхцөл байдалд ямар өөрчлөлт гарсан ч Хятад улс дэлхийн өмнөдөд ямагт анхаарлаа хандуулж, дэлхийн өмнөдөд түшиглэх болно. Хятад улс дэлхийн өмнөдийн илүү олон орнууд БРИКС-ын ажил үйлст нэгдэхийг дэмжинэ гэжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хурлыг даргалав.
23-ны орой Ши Жиньпин БРИКС-ын орнууд болон зочин орны удирдагчдад зориулсан В.Путины хүлээн авалтад оролцжээ.