Ши Жиньпин Бразилд хүрэлцэн очиж, нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараажээ
2024-11-18 05:32:13
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 17-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор Бразилын Рио-де-Жанейро хотод хүрэлцэн очиж, "Их 20"-ийн удирдагчдын 19-р уулзалтад оролцож, Бразилд төрийн айлчлал хийж эхлэв.

Нисэх онгоцны буудалд Бразилын өндөр албан тушаалтад түүнийг халуунаар угтан авсан байна. 

Ши Жиньпин нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараасан байна. Тэрээр хэлэхдээ, Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силваны урилгаар үзэсгэлэнт Бразилд ирж, Их 20-ын удирдагчдын 19 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Бразилд дахин төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Би Бразилд дөрвөн удаа айлчилж, сүүлийн 30 жилийн хугацаанд Бразилын хөгжил, өөрчлөлтийг нүдээрээ харсан. Энэ завшааныг ашиглан Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Бразилийн засгийн газар болон Бразилын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг дэвшүүлж байна.

Хятад Бразил бол сайн найз, сайн түнш юм. Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч Лула да Силва бид хоёрын стратегийн удирдлага дор хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа цэцэглэн хөгжиж, уламжлалт найрамдал нөхөрлөл шинэ эрч хүчээр сэлбэгдсэн байна. Хятад Бразил хоёр орон олон улсын тавцан дээр "Дэлхийн өмнөд бүс"-ийн төлөө шударга ёсны дуу хоолойг хамтаар хүргэж, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахад чухал хувь нэмэр оруулж байна.

Энэ жил хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ерөнхийлөгч Лула да Силватай хамт Хятад, Бразилын харилцааг цаашид хөгжүүлж, хоёр орны хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэн, хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцохыг хүсэж байна. Энэхүү айлчлалаар хоёр орны стратегийн харилцан итгэлцлийг улам нэмэгдүүлж, хоёр талын олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Бразилын харилцааны дараагийн "алтан 50 жил"-ийг эхлүүлэхэд бэлэн байна.

Би Их 20-ийн удирдагчдын 19 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцож, талуудтай төлөвлөгөөгөө хамтдаа хэлэлцэж, хамтын хөгжлийг ярилцаж, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт дэлхий ертөнц, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг хамтаар санаачилж, Их 20-ын бүлгийг олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал платформ болгож илүү их үүрэг гүйцэтгэхийг ахиулах болно гэжээ.