Есдүгээр сарын 27-нд Хятадын “Өмнөд тэнгисийн стратегийн нөхцөл байдлын талаарх мэдлэгийн төлөвлөгөө” судалгааны төв Бээжин хотноо “Өмнөд тэнгисээр нэвтэрч, нисэн өнгөрч буй байдлын тайлан”-г гаргав. Уг тайлангийн тоо баримтад суурилан, Хятадын Төв Радио телевиз Өмнөд тэнгисийн дуу хоолой-гоор “Өмнөд тэнгис дэх аяллын манангийн дундах жинхэнэ төрх” баримтат киногоо нийтэлжээ.
Өмнөд тэнгис бол дэлхийн хамгийн их ачаалалтай, цэцэглсэн хөгжсөн тэнгис бөгөөд дэлхийн хамгийн нээлттэй тэнгис гэдгийг уг тайланд тэмдэглэсэн бөгөөд статистик баримтын платформуудын дүгнэлтийг ашиглахаар дамжин, зүй ёсонд нийцсэн хүчтэй баримт, анализаар Өмнөд тэнгисийн далайн аяллын эрх чөлөөнд нөлөөлсөн нийтлэг үйл ажиллагааг тайлбарлан, тус бүсийн болон бусад газрын улс орнууд Өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдал, эрх чөлөө аюулгүй байдлыг хамтран хамгаалахыг уриалжээ.
Баримтат кино нь “Өмнөд тэнгис дэх аяллын манангийн дундах жинхэнэ төрх” -ийн статистик баримтуудад суурилан, аудио видео бичлэгийн хэлбэрээр Өмнөд тэнгисээр нэвтэрч тэнгис дээгүүр нисэн өнгөрч буй жинхэнэ төрхийг харуулсан байна.