Өнөөдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлч: Мэдээллийн дагуу, олон улсын мангр ойг хамгаалах төв Шэньжэнь хотод албан ёсоор байгуулагдлаа. Холбогдох байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулах уу?
Хэвлэлийн төлөөлөгч Мао Нин. Өнөөдөр Хятадын Шэньжэнь хотод Олон улсын мангр ойг хамгаалах төв байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол болж, анхны бүлэг 18 гишүүн орны төлөөлөгчид гэрээнд албан ёсоор нэгдлээ. 2022 оны 11-р сард Ши Жиньпин дарга “Намгархаг газрын тухай конвенц буюу Рамсарын тухай конвенц”-д оролцогч талуудын 14-р бага хурлын нээлтийн ёслол дээр, Шэньжэнь хотод олон улсын мангр ойг хамгаалах төв байгуулах санал дэвшүүлсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй дэмжлэгийг хүлээсэн юм. Олон улсын мангр ойг хамгаалах төв нь мангр ойг хамгаалах, зохистой ашиглах, олон улсын хамтын ажиллагааг дэмжих чухал тавцан болно. Мөн нээлттэй, хүртээмжтэй, хамтран байгуулж, хамтаар хуваалцах, хамтран ажиллаж, хамтдаа хожих, мангр ой болон далайн эргийн цэнхэр нүүрстөрөгчийн экосистемийн олон улсын хамтын ажиллагааны механизмыг байгуулж, дэлхий даяар мангр ойг хамгаалах үйлсийг дэмжиж, НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүн байгаль эвсэг зохицонгуй оршсон дэлхийн том гэр орныг бий болгоход эерэг хувь нэмэр оруулах зорилготой юм.
Мао Нин хэлэхдээ, Хятад улс олон улсын мангр ойг хамгаалах төвөөр индэр болгож, олон талт солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, мангр ойг хамгаалах нэгдсэн үйл ажиллагааг ахиулан, мангр ойн экосистемийн чанар чансаа, тогтвортой байдлыг тасралтгүй сайжруулж, дэлхийн ард түмэнд илүү их ашиг тус хүртээнэ гэжээ.