Парисын олимпийн алтан медальт Хятадын тамирчин Жэн Чинвэн, лхагва гарагт болсон WTA-ийн финалын тоглолтод Жасмин Паолиниг 6:1, 6:1-ийн харьцаатайгаар хожиж, хагас шигшээд шалгаран үлдсэн байна.
Жэн Чинвэн хэсгийн тоглолтдоо 2 ялалт, 1 хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлүүлэн, хоёрдугаар байрт шалгарсан байна.