“Орос-Хойд Солонгосын Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ”-г батлах тухай холбооны хуульд Путин гарын үсэг зурлаа
2024-11-10 13:26:02
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 9-нд “Орос-Хойд Солонгосын Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ”-г соёрхон батлах тухай холбооны хуульд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурав.

Гэрээнд заахдаа, хоёр тал үндэсний хууль тогтоомж болон олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу үндэсний бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш байдал болон улс орнуудын найрсаг, хамтын ажиллагааны харилцаатай холбоотой олон улсын бусад хууль зарчимд суурилсан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урт хугацаагаар хэвээр хадгалан хөгжүүлнэ гэжээ. Түүнчлэн олон улсын терроризмтой тэмцэх болон олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хоёр тал хамтран ажиллахаар гэрээнд тусгажээ.

11-р сарын 6-нд ОХУ-ын Холбооны Зөвлөл (парламентын дээд танхим) “Орос-Хойд Солонгосын Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ-г санал хураалтаар батлав. 10-р сарын 24-нд дээрх гэрээг Оросын Төрийн Дум (парламентын доод танхим) нэгэнт баталсан байв.