Илүү олон орныг БРИКС-т нэгдэхийг урьж байна
2024-10-28 18:46:48
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 28-нд Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалж, сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Сэтгүүлч “Индонез БРИКС-т элсэх асуудал”-ын талаар асуусан бол тэрээр хариулахдаа “Хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй бусад орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал индэр бол БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм юм. БРИКС нь олон улсын үйл хэрэгт нааштай, тогтвортой, эерэг нөлөө үзүүлж байна” хэмээн онцоллоо.

Линь Жянь цааш нь хэлэхдээ, Индонез улс хөгжиж буй том гүрэн, шинэ тулгар зах зээлийн орон учраас сүүлийн жилүүдэд “БРИКС+” хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн юм. БРИКС нь нээлттэй, багтаамжтай механизм тул Индонезыг багтаасан илүү олон түнш орнуудыг нэгдэхийг урьж байна гэжээ.