Синьхуа агентлагийн мэдээгээр, аравдугаар сарын гурванд Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний удирдагчдын гурав дахь уулзалт Катарын нийслэл Доха хотод боллоо. “Спортын дипломат харилцаа” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан уг уулзалтыг Катарын Эмир Шейх Тамим Бин Хамад Аль Тани даргалсан байна.
Уулзалтад Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний одоогийн даргалагч орон Иран, дараагийн даргалагч орон Тайланд зэрэг 33 гишүүн орны төлөөлөгчид оролцов. УТЗЗ-ийн БХХ-ны орлогч дарга Жү Юншинь төлөөлөгчдөө ахлан уулзалтад оролцож, үг хэлэв.
Жү Юншинь хэлсэн үгэндээ, олон улсын бүс нутгийн одоогийн нөхцөл байдалд гүнзгий өөрчлөлт гарч байгаа тул улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлж, хөгжлийн хөдөлгөх хүчийг нэмэгдүүлэн, солилцоо харилцан суралцах чадвараа дээшлүүлж, энх тайван, амгалан тогтуун, цэцэглэн хөгжсөн найрсаг хамт орших үзэсгэлэнтэй Азийг цогцлон байгуулж, Азийн хувь заяаны нэгдмэл цогцыг бүрдүүлэх хэрэгтэй. Хятад улс бусад улс оронтой хамтран зүтгэж, спортын дипломат харилцааны үүргийг бүрэн гүйцэтгэж, Азийн орчин үеийн шинэчлэлийг ахиулж, Азийн сайн сайхан ирээдүйг хамтран цогцлоход бэлэн байна гэжээ.