Хятадын анхны аяллын хөлөг онгоцоор 250 мянган зорчигч аялав
2024-10-07 16:04:13
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, аравдугаар сарын 7-нд Хятадын хөлөг онгоцны группээс мэдээлснээр, Хятадад үйлдвэрлэсэн анхны аяллын хөлөг онгоц "Айда·Моду" буюу "Adora Magic City " 2024 оны нэгдүгээр сарын 1-нд анх ашиглалтад орсноос хойш одоо болтол нийт 64 удаа аялж, үйлчлүүлэгчид нь 250 мянгыг давжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, Хятад улс хоёр дахь аяллын хөлөг онгоцоо үйлдвэрлэж байгаа бөгөөд 2026 оны сүүлчээр ашиглалтад оруулж, Гуанжөүгийн гарамаас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байна.