Орос, Украин дайны нөхцөл байдлаа танилцуулжээ
2024-10-26 15:19:29
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын Батлан хамгаалах яам 10-р сарын 25-ны өдөр мэдээлэхдээ, сүүлийн долоо хоногт Оросын арми Украины цэргийн үйлдвэрүүдийг дэмждэг эрчим хүчний байгууламжуудыг чиглэсэн 42 удаагийн бүлэглэсэн цохилтыг нарийн удирдлагатай зэвсэг, дрон ашиглан хийсэн гэжээ. 

Мөн өдөр Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын мэдээлснээр, өмнө фронт дахь тулалдаанууд улам хурцдаж, Украины цэргийн ажиллагаа Курскийн бүс нутагт үргэлжилж байна гэв. 

10-р сарын 25-нд Оросын Батлан хамгаалах яамнаас өгсөн мэдээллээр, Оросын зэвсэгт хүчин сүүлийн долоо хоногт Донецкийн бүс нутгийн гурван суурин газрыг хяналтдаа авч, Украины танк, хуягт машин, их буу зэрэг техникийг устгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн сум, түлшний агуулах болон Украины зэвсэгт хүчин, хөлсний цэргийн түр байрлалуудад цохилт өгсөн. Өнгөрсөн 24 цагт Курскийн бүс нутагт Украины 300 гаруй зэвсэгт хүчнийг устгасан юм уу баривчилсан гэжээ.

Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын 25-ны өдрийн тайландаа дурдсанаар, тухайн өдрийн үдээс хойш өмнө фронт дээр 125 удаагийн тулалдаан болсон бөгөөд нөхцөл байдал хүндэрсээр байна. Ялангуяа Покровск болон Курахово чиглэлд байдал улам хурцдаж, Украины тал Оросын армийн давшилтыг зогсоохын тулд бүх арга хэмжээг авч байна. Түүнчлэн Курскийн бүс дэх Украины цэргийн ажиллагаа үргэлжилж байна гэжээ.