Пентагон: АНУ-ын арми Ойрхи Дорнодод цэргийнхээ байршуулалтыг нэмэгдүүлэхэд бэлэн байна
2024-09-30 09:30:48
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Америкийн Батлан хамгаалах яам 29-ний өдөр мэдэгдсэнээр, Америкийн арми Ойрхи Дорнод дахь цэргийн хүчээ нэмэгдүүлэхэд бэлэн бөгөөд одоогийн тэнгисийн цохилтын хүчийг хэвээр үлдээж, агаарын цохилт өгөх чадвараа нэмэгдүүлж, Иран болон бусад талууд Америкийн арми руу дайрч болзошгүйн эсрэг тэмцэх болно гэжээ.

АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер мөн өдөр гаргасан мэдэгдэлдээ: Америкийн Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Ойрхи Дорнодын нөхцөл байдлын өрнөлийн талаарх тайланг үргэлжлүүлэн сонсож байгаа бөгөөд үүний дагуу АНУ-ын цэргүүдийг тухайн нутагт байршуулах зохицуулалт хийж байна. АНУ-ын армийн холбогдох арга хэмжээний зорилго нь бүс нутаг дахь АНУ-ын иргэд, цэргүүдийн аюулгүй байдлыг хамгаалах, Израилийг хамгаалах, сүр хүчээ харуулах болон дипломат арга замаар нөхцөл байдал хурцатхаас сэргийлэх явдал юм гэв.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Иран хийгээд түүний түншүүд болон "төлөөний хүмүүс" одоогийн хурцадмал байдлыг далимдуулан Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн албан хаагчид руу халдах, АНУ-ын ашиг сонирхолд хохирол учруулах, мөргөлдөөнийг өргөжүүлэхээс нь урьдчилан сэргийлэхийн тулд Ллойд Остин тушаал өгч, 8-р сард Ойрхи Дорнодод байрлуулсан АНУ-ын "Аврахам Линкольн" нисэх онгоц тээгч хөлөг онгоцы цохилтын бүлэг АНУ-ын Төв командлалын харьяа бүсэд үргэжлүүлэн үлдэж, 6-р сард Газар дундын тэнгист нэвтэрсэн АНУ-ын Тэнгисийн цэргийн довтолгооны "LHD" хөлөг болон 24-р тэнгисийн экспедицийн хүчин холбогдох усан бүсэд цаашид хэвээр үлдэхийг үүрэг болгов. Үүний зэрэгцээ F-22, F-16 болон бусад төрлийн нисэх онгоцуудаас бүрдсэн сөнөөгч онгоцны баг нь тус хоёр тэнгист буй цохилт өгөх хүчинд агаарын дэмжлэг үзүүлэх юм. Ойрын хэдэн өдөр АНУ-ын арми "хамгаалах агаарын дэмжлэгийн чадавхийг" улам бэхжүүлэх болно гэжээ.

Ллойд Остин мөн "янз бүрийн онцгой байдал"-д чиглэх сэрэмжлүүлэгийг нэмэгдүүлэхийн тулд Ойрхи Дорнодод АНУ-ын нэн олон цэргийг байрлуулахад бэлтгэх тушаалыг өгсөн гэж уг мэдэгдэлд дурджээ.