Орон нутгийн цагаар 10-р сарын 31-нд, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун хэлэхдээ, БНАСАУ тив алгасах баллистик пуужин хөөргөсөн нь дайснууддаа өгсөн хариу үйлдэл юм, цөмийн зэвсгээ бэхжүүлэх гэсэн БНАСАУ-ын хүсэл эрмэлзэл хэзээ ч өөрчлөгдөхгүй гэжээ.
Орон нутгийн цагаар 31-нд БНАСАУ тив алгасах баллистик пуужин туршсанаа зарлалаа. Ким Жон Ун туршин хөөргөх талбай дээр хэлэхдээ, сүүлийн үед бүс нутгийн хурцадмал байдлыг зориудаар хурцатгаж, БНАСАУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн сөрөг талуудад БНАСАУ хариу өгөх хүсэл зоригоо тодорхой харуулахын тулд энэ удаа пуужин туршин хөөргөсөн юм. Үндэсний аюулгүй байдалд чиглэсэн ямарваа заналхийлэхийг БНАСАУ яасан ч хүлээн зөвшөөрөхгүй юм. БНАСАУ-ын аюулгүй байдлын нөхцөл байдал болон ирээдүйд тулгарах аюул заналхийлэл, сорилтууд нь БНАСАУ-ыг стратегийн довтолгооны шинэчилсэн хүчээ үргэлжлүүлэн бэхжүүлж, цөмийн хариу арга хэмжээ авах байр сууриа улам сайжруулахыг шаардаж байна. БНАСАУ цөмийн зэвсгээ бэхжүүлэх чиглэлээ хэзээ ч өөрчлөхгүй юм гэжээ.
БНАСАУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч 31-ний өдөр мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, энэхүү туршин хөөргөлт нь БНАСАУ-ын стратегийн пуужингийн хүчин чадлын талаарх хамгийн сүүлийн үеийн амжилтыг шинэчилж, БНАСАУ-ын стратегийн хязгаарлалтын хүчний орчин үеийн болон найдвартай байдлыг харуулсан байна гэжээ.