10 дугаар сарын 25-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Өнөөдөр бол Африкийн өмнөд бүсийн хөгжлийн хамтын цогцын тогтоосон "Хоригийн эсрэг тэмцэх өдөр". Зимбабве улс "Хоригийн эсрэг тэмцэх өдөр"-ийн таван жилийн ойг тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулж, Зимбабвегийн эсрэг тавьсан хууль бус хориг арга хэмжээгээ аль болох эртхэн цуцлахыг өрнөдийнхөнд хандан уриалжээ. Үүнд Хятад улс ямар байр суурь илэрхийлэх вэ? хэмээн сэтгүүлч асуужээ.
Линь Жянь хариулахдаа, 2019 онд болсон Африкийн өмнөд бүсийн хөгжлийн хамтын цогцын 39 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтаар 10 дугаар сарын 25-ны өдрийг "Хоригийн эсрэг тэмцэх өдөр" болгон зарлаж, Зимбабвегийн эсрэг таьсан хууль бус хориг арга хэмжээгээ цуцлахыг Америк болон барууны бусад орон, байгууллагуудад уриалсан байна. Зимбабве улс нь Африкийн өмнөд бүсийн хөгжлийн хамтын цогцын ээлжит дарга орон бөгөөд хууль бус хоригт өртсөн талын хувьд "Хоригийн эсрэг тэмцэх өдөр"-ийн таван жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулсан байгааг Хятад улс дэмжиж байна.
АНУ болон барууны бусад орнууд Зимбабвегийн эсрэг 20 гаруй жилийн турш хууль бус хориг арга хэмжээ хэрэгжүүлж, Зимбабвегийн үндэсний бүрэн эрхт байдлыг ноцтойгоор зөрчиж, Зимбабвегийн ард түмний хөгжлийн эрхийг хохироож, Африкийн өмнөд бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хамтын хөгжилд хүрэхэд саад учруулсан. Энэ нь олон улсын шударга ёсыг алдагдуулсан ноёлогч үзлийн нийтлэг үйлдэл юм. Зимбабвег гадны хөндлөнгийн оролцоог эсэргүүцэж, бие даасан хөгжлийн замаар замнахыг Хятад улс тууштай дэмжсээр ирсэн гэв.