ЗХУ задран унасны дараа АНУ Украинаас авч явсан цөмийн зэвсгийг Украинд нь буцааж өгөхийг АНУ болон Европын зарим албаны хүмүүс санал болгосон талаар саяхан Америкийн "Нью Йорк Таймс" сонин дэлгэж байсан. Үүнтэй холбогдуулан, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков 26-ны өдөр хэлэхдээ, цөмийн зэвсгийг Украинд буцааж өгөх санал бол туйлын хариуцлагагүй бодол бөгөөд "хэт туйлшрал" юм гэжээ.
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев мөн өдөр хэлэхдээ, "Оросын Холбооны Улсын цөмийн зэвсгээс сэргийлэх үндэсний үндсэн бодлого"-ын шинэчилсэн тогтоолын дагуу авч үзвэл, Украинд цөмийн зэвсгийг шилжүүлэх нь ОХУ руу дайралт хийсэнтэй адилхан юм. Хамгийн том цөмийн зэвсэгтэй гүрэнтэй дайтаж буй улсад цөмийн зэвсэг өгөх нь туйлын утгагүй зүйл гэж тэрбээр онцолжээ.