11-р сарын 19-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэж, Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон Их 20-ийн удирдагчдын 19 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын талаарх сэтгүүлчийн асуултад хариулжээ.
Линь Жянь хэлэхдээ, "Их 20" бүлэг байгуулагдсанаас хойш, дэлхийн сорилттой байнга тулгарсан гэдий ч эрх тэгш зөвшилцөж, харилцан ашигтай хамтаар хожих үзэл санааны дагуу олон улсын хамтын ажиллагааг удирдан чиглүүлсээр ирсэн. Рио-де-Жанейрогийн дээд хэмжээний уулзалтаар шинэ гараа болгож, түншлэлийн харилцааг урагшлуулж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэн, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнцийг дэмжиж, эдийн засгийн хүртээмжтэй даяаршлыг ахиулахын тулд Хятад улс "Их 20"-ийн бүх гишүүнтэй хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.