Эдийн засгийн даяаршил бол асар хүчтэй түүхийн хандлага юм
2024-11-18 19:05:22
Share
Share this with Close
youtube WeChat

11 дүгээр сарын 18-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Линь Жянь хэлэхдээ, эдийн засгийн даяаршил бол нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжлийн бодит шаардлага, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн зайлшгүй үр дүн, асар хүчтэй түүхийн хандлага юм гэв.

Линь Жянь хэлэхдээ, Хятад улс өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэн, дэлхийн эдийн засагт үргэлжлүүлэн эрчимтэй түлхэц үзүүлж, өндөр чанартай хөгжлийг ахиулах чиглэлээр дэлхийн эдийн засгийн чанар, үр ашгийг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, ногоон хөгжлийн замналыг тууштай баримталж, дэлхийн ногоон өөрчлөлтөд цаашид ч чухал хөдөлгөх хүч хангаж, илүү өндөр түвшний нээлттэй эдийн засгийн тогтолцоог бий болгож, Хятад улсын хөгжлийн боломжуудыг цаашид ч дэлхий нийттэй хуваалцах болно гэв.