Ши Жиньпин Цэнь Хаохүй-г хүлээн авч уулзав
2024-11-01 22:00:55
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 1-ний үдээс хойш Ардын Их Хурлын Ордонд Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн 6 дахь засаг даргаар сонгогдсон Цэнь Хаохүй-г хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Цэнь Хаохүй-д БНХАУ-ын Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн зургаа дахь засаг даргаар томилсон тухай төрийн зөвлөлийн 794 дүгээр тоот тушаалыг гардуулав.

Ши Жиньпин хэлэхдээ, та онцгой бүсийн засаг даргын сонгуульд өндөр санал авч сонгогдсон нь Макао дахь нийгмийн өргөн хүрээний хүлээн зөвшөөрөлт, дэмжлэгийг олсон болохыг харуулж байна. Төв засгийн газар таныг бүрэн дэмжиж, бүрэн итгэл хүлээлгэж байна.

“Нэг улс, хоёр систем” нь улс үндэстний үндсэн ашиг сонирхолд нийцсэн, мөн Макаогийн үндсэн эрх ашигт нийцсэн сайн систем юм. Макао эх орондоо буцаж ирснээс хойш 25 жилийн хугацаанд засаг захиргааны онцгой бүсийн захиргаа болон нийгмийн олон салбарынхны тууштай тэмцлийн үр дүнд өвөрмөц онцлогтой "Нэг улс, хоёр систем" бодлогын практик нь дэлхийд гайхагдах амжилтад хүрсэн бөгөөд Үндсэн хууль болон Макаогийн тулгар хуулиар тогтоосон засаг захиргааны онцгой бүсийн конституцийн дэг журам бат бөх тогтож, Макаогийн бүхий л салбарын ажил урагшилж, олон улсын нөлөө нь илт дээшилсэн юм.

Төв засгийн газар цаашид “Нэг улс, хоёр систем”, “Макаочууд Макаог удирдах”, өндөр түвшний бие даасан байдлын зарчмыг бүрэн дүүрэн, үнэн зөвөөр хэрэгжүүлнэ. Засаг даргын алба хаших нь ихээхэн хариуцлагатай ажил бөгөөд энэ нь төв засгийн газрын итгэл, Макаочуудын хүсэл найдварыг агуулж байдаг. Онцгой бүсийн шинээр томилогдсон захиргааг удирдан, нийгмийн бүхий л салбартай нягт нэгдэн, зөв чиглэлийг баримтлан, бүтээлчээр ажиллаж, зоригтой урагшлан, Макаогийн өвөрмөц онцлогтой “Нэг улс, хоёр систем”-ийн шинэ практикийг тасралтгүй урагшлуулж, хүчирхэг улсын бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандалд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэжээ.