11-р сарын 5-ны үдээс өмнө, Хятад улсын дарга Ши Жиньпин Хубэй мужийн Шяньнин хотын Жя Юй шяний Пань Жя Вань суурины хүнсний ногооны тариалалтын талбар, Сы-и тосгоноор зочилж, тухайн нутгийнхан хөдөө тосгоныг бүх талаар сэргээн хөгжүүлж байгаа байдалтай танилцав.
Пань Жя Вань суурины Сы-и тосгон нь Жя Юй сяний баруун хойд хэсэгт оршиж, хүнсний ногооны үйлдвэрлэл нь тус суурины тулгуур бөгөөд онцлог үйлдвэрлэл юм. Пань Жя Вань суурины хүнсний ногооны тариалалтын коридор нь 10 км урт, 1800 га талбайтай бөгөөд Пань Жя Вань, Шяо Жя Жөү, Сы-и зэрэг 4 тосгоныг холбодог. Жилд 210 мянган тонн хүнсний ногоо үйлдвэрлэж, Пань Жя Вань суурины хүнсний ногоо тариалах талбай нийтдээ 6667 гад хүрээд байна.