10-р сарын 28-нд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн хурлыг даргалсан бол, АНУ-ын “сансарт байлдааны бэлтгэл” гэх асуудлыг дэвэргэж байгаа талаар сэтгүүлч асуусан байна.
Лин Жянь хариулахдаа, Хятад улс сансрын орон зайг энхийн зорилгоор ашиглах зарчмыг тууштай баримталж, сансрын зэвсэглэлээр өрсөлдөх болон сансрыг зэвсэгжүүлэх үйл ажиллагааг эсэргүүцдэг. Хятад улс ямар ч улстай “сансрын өрсөлдөөн” явуулах сонирхолгүй бөгөөд “сансрын давуу байдал” гэх зүйлд хүрэх зорилго тавьдаггүй. АНУ сансрыг “тулааны талбар” хэмээн тодорхойлж, сансрын цэргийн хүчээ нэмэгдүүлэх, сансрын цэргийн холбоо байгуулах замаар сансрыг цэрэгжүүлэх үйл ажиллагааг өрнүүлж байгаа нь бусад улсын сансарт хамтын аюулгүй байдал, хөгжлийн эрх ашигт ноцтой аюул учруулж байна. Тиймд хариуцлагагүй үг яриа дэвэргэж хөөрөгдөхөө больж, сансарт цэрэг зэвсэглэл нэмэхээ зогсоож, сансрын энх тайван, аюулгүй байдлыг хадгалахад бодитой хувь нэмэр оруулахыг бид Америкийн тал хандан уриалж байна гэв.