10-р сарын 11-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Израилийн батлан хамгаалах хүчин Ливан дахь НҮБ-ын түр хүчний байрлал болон харуулын цамхаг руу дайрч, Ливан дахь НҮБ-ын түр хүчний албан хаагчдыг шархдуулсан талаар сурвалжлагч асуув.
Мао Нин хэлэхдээ, Израилийн батлан хамгаалах хүчин Ливан дахь НҮБ-ын түр хүчний байрлал болон харуулын цамхаг руу дайрсны улмаас Ливан дахь НҮБ-ын түр хүчний албан хаагчид шархадсан явдалд Хятад улс маш их анхаарал хандуулж, үүнийг хатуу зэмлэн буруушааж байна. НҮБ-ын энхийг сахиулагчид руу санаатай халдсан ямарваа үйлдэл нь цөм олон улсын хүмүүнлэгийн хууль болон Аюулгүйн зөвлөлийн 1701 тоот тогтоолыг ноцтой зөрчиж буй болохоор, үүнийг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эрхбиш нэн даруй таслан зогсоох ёстой. Хэрэг явдлыг шалгаж, холбогдох хүмүүст хариуцлага тооцож, дахин ийм зүйл гаргахгүй байх арга хэмжээ авахыг бид шаардаж байна гэжээ.