АПЕК-ийн удирдагчдын албан бус 31-р уулзалт Перу улсын нийслэл Лима хотод болно. Үүнийг тохиолдуулан Перугийн Сайд нарын зөвлөлийн дарга Густаво Адриансон саяхан тус улсын нийслэл Лима хотноо ХТРТ-д тусгай ярилцлага өгчээ. Густаво Адриансон хэлэхдээ, Хятад улс, Перу бүгд “дэлхийн өмнөдийн” орнууд бөгөөд Перу бол дэлхийн өмнөдийн орнуудад Хятадын хийсэн хөрөнгө оруулалтаас хамгийн их ашиг хүртсэн орнуудын нэг юм. Өнөөгийн байдлаар Перу Хятадын харилцаа түүхэн хамгийн сайн цаг үедээ байгаа, иймд хоёр орон “Бүс ба Зам”-ын хүрээнд хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ.
Густаво Адриансон хэлэхдээ, дэлхийн өмнөдийн орнуудын нэг болсны хувьд Перу Хятадын хөрөнгө оруулалтаас маш их ашиг хүртэж байна. Хоёр орны харилцаа үргэлжлэн бэхжиж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам бэхжихийг хүсэж байна. Перугийн хувьд эдийн засгийн хоёр зангилаа салбар байдаг. Тухайлбал, уул уурхайн салбар болон хөдөө аж ахуйн экспорт болно. Эдгээр салбар дахь хөрөнгө оруулалт улам нэмэгдэхийг хүсэж байгаа бөгөөд олон шинэ төслүүд Перугийн хөгжлийг дэмжин, ард иргэдийн амьжиргаанд эерэг хүчин сэлбэнэ гэдэгт найдаж байна гэжээ.
2024 оны 11-р сард АПЕК-ийн удирдагчдын албан бус 31-р уулзалт Перу улсын нийслэл Лима хотод болно. Энэхүү нандин боломжийг ашиглан Перу улс Америк тивийн зах зээлийн үүд хаалга болоход бэлэн байгаа бөгөөд гишүүн орнуудтайгаа хамтдаа бүс нутгийн эдийн засаг, худалдааны хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.