Хятад улс шинэчлэлийг гүнзгийрүүлж өнөөдрийн хөгжилд хүрч байна
2024-10-01 23:56:18
Share
Share this with Close
youtube WeChat

Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан 75 жилийн турш, ядуу хоцрогдонгуй дорно дахины том орон байснаас "цаг үеийг гүйцэж" улмаар "цаг үеийг манлайлан", эдийн засгийн хурдацтай хөгжил, нийгмийн урт хугацааны тогтвортой байдал гэх хоёр том гайхамшгийг бүтээжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Хятад улс "дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулах зайлшгүй, найдвартай хүчин" болсон гэж хэлсэн удаатай. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд Хятад маягийн шинэчлэл нь Хятадын хөгжлийг ахиулаад зогсохгүй дэлхийн энх тайван хөгжил, хүн төрөлхтний дэвшлийн их үйлст  нааштай хувь нэмэр оруулсан юм.

Шинэ Хятад улс байгуулагдсанаас 1970-аад оны сүүл хүртэл Хятад улс бие даасан, харьцангуй бүрэн гүйцэд аж үйлдвэрийн систем, үндэсний эдийн засгийн тогтолцоог бий болгож, Хятад маягийн шинэчлэлийн материаллаг суурийг тавьсан юм. Мөн энэ үеэр Хятад улс энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг дэвшүүлж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, олон улсын эрх зүйн үндсэн зарчим болсон юм.

1978 онд өөрчлөлт нээлттэй байх ажиллагаа эхэлснээс хойш, ялангуяа 2001 онд Дэлхийн Худалдааны Байгууллагад элссэний дараа Хятад улсын орчин үеийн шинэчлэл шинэ төлөв байдалтай болж, эдийн засгийн даяаршилд хүчтэй түлхэц өгсөн юм. 2012 онд болсон Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг бүх талаар хэрэгжүүлж, хүн төрөлхтний ядуурлыг бууруулах түүхэнд гайхамшгийг бүтээгээд зогсохгүй, дээд түвшний нээлттэй байдлыг тасралтгүй ахиулсаар байна.

Хятад маягийн орчин үеийн байгуулалт бол энх тайван хөгжлийн замаар замнах орчин үеийн байгуулалт бөгөөд түүнийг ахиулах нь дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг үр дүнтэй түлхэн урагшлуулах болно. Өнөөгийн байдлаар Хятад улс бол үндсэн хуульдаа энх тайвны хөгжлийг баримталсан дэлхийн цорын ганц томоохон улс бөгөөд цөмийн зэвсэгтэй таван орны дунд цөмийн зэвсгийг урьтаж хэрэглэхгүй гэж амласан цорын ганц орон юм.

Хятад улс Украины хямралыг зохицуулахаас эхлээд Иран, Саудын Арабын энхийн хэлэлцээнд зуучлах, Палестины талуудыг эвлэрүүлэхэд тус дөхөм үзүүлэх хүртэл дэлхийн энх тайвны төлөө шаргуу ажилласаар байна. Цаашид Хятад улс “энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа ялалт байгуулах” тугийг өндөрт өргөж, дэлхийн энх тайван, амар амгалан байдал, хүн төрөлхтний хамтын хөгжил дэвшлийг ахиулахыг хичээх болно.

Хятад маягийн шинэчлэл нь мөн бүх улс орны хамтын хөгжлийг үр дүнтэй ахиулж байна. Олон оронтой харилцан визийн хөнгөлөлт үзүүлэх, "Бүс ба Зам"-ын өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг ахиулах, "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын хамтын ажиллагааг дэмжих найман арга хэмжээний хэрэгжилтийг түргэтгэх  гэх зэргээр Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэх нь илүү олон улс оронд ашиг хүртэх боломжийг нэмэгдүүлнэ. Саяхан болсон 2024 оны Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармагт гадаадын олон компани Хятадын үйлчилгээний салбарыг цаашид нээлттэй байлгах нь дэлхийн эдийн засгийг хөгжүүлэх чухал хүчин болно гэж мэдэгдэв.

Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн хөгжил дэвшлийн дагуу,  Хятадын өвөрмөц хөгжлийн зам нь гадаадынханд улам гүнзгий гэгээрлийг төрүүлж байна. Энэ замд Хятад маягийн шинэчлэл нь гадаадын загварыг хуулбарлаагүй, харин Хятадын бодит байдалд үндэслэж хэрэгжүүлсэн юм. Мөн энэхүү шалтгаанаар Хятад маягийн шинэчлэл  нь хөгжиж буй орнуудын цэцэглэн хөгжих зам мөрийг тэлж, илүү олон улс орон өөрсдөдөө тохирсон шинэчлэлийг бие даан хайх итгэлийг нэмэгдүүлсэн юм.

Үүний зэрэгцээ, Хятад маягийн орчин үеийн байгуулалт нь дэлхийн засаглалыг сайжруулахад үр дүнтэй туслах болно. Дэлхийн хөгжлийн тэнцвэргүй байдал, нэг талын дээрэнгүй үзэл газар авч, экологийн сорилт эрчимжиж байгаа гэх зэрэг дэлхийн олон хямралын өмнө Хятад улс олон улсын үйл хэргийг бүгдээрээ зөвшилцөн зохицуулах ёстой, дэлхийн засаглал "жинхэнэ олон талт үзэл"-ийг хэрэгжүүлэх ёстой гэж байнга итгэж ирсэн.

Ирээдүйд Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь илүү чанартай хөгжил, дээд түвшний нээлттэй байхаар дэлхийд шинэ боломжуудыг тасралтгүй авчрах болно.