Хятад бол инновацийн хурдацтай өсөлттэй эдийн засгийн гол цогцуудын нэг юм
2024-10-12 10:52:29
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас саяхан гаргасан "2024 оны Дэлхийн инновацийн индекс (GII)" тайланд харуулснаар, Хятад улсын дэлхийд эзлэх инновацийн зэрэглэл өнгөрсөн жилээс нэг шат ахиж, 11-р байранд орсноор, сүүлийн 10 жилд инновацийн хүч хамгийн хурдацтай өсч буй эдийн засагтай орнуудын нэг болсон байна.

Уг тайланд дэлхийн 130 гаруй эдийн засгийн цогцын инновацийн экосистемийн гүйцэтгэлийг үнэлсэн байна, хамгийн сүүлийн үеийн жагсаалтад харуулснаар, дэлхийн инновацийн хүч хамгийн хурдацтай өсч буй эдийн засагтай 10 орны тоонд Швейцарь, Швед, АНУ, Сингапур, Их Британи, Өмнөд Солонгос, Финланд, Нидерланд, Герман болон Дани орсон байна.

Тайланд бас харуулснаар, дэлхийн инновацийн индексээр эхний 30-д орсон орнуудын дотор, Хятад улс бол цорын ганц дунд орлоготой эдийн засгийн цогц байж, дэлхийн шинжлэх ухаан, технологийн инновацийн шилдэг 100 кластерээс 26 нь Хятад улсынх учир, үүгээрээ дэлхийд нэгдүгээрт орсон юм. Хятад улс энэ индексийн 78 инновацийн үзүүлэлтийн 8-д нь нэгдүгээрт бичигдэж байна.