Америкийн дунд тусгалын пуужингийн системийг байрлуулахгүй байхыг Японд шаардав
2024-09-26 18:55:16
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 26-ны үдээс хойш Хятадын Батлан хамгаалах яам ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж, Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны дэд дарга, хурандаа Жан Шяоган сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Сэтгүүлч: Эх сурвалжийн дагуу, АНУ-ын армийн нарийн бичгийн дарга сүүлийн үед Японд айлчлах үеэр Японы Батлан хамгаалахын сайдтай Америкийн цэргийн тусгай хүчийг байрлуулах талаар хэлэлцсэн гэжээ. Зарим шинжээчид үүнийг Америк Японд "Typhoon" дунд тусгалын пуужингийн системийг байрлуулж магадгүй гэсэн үг хэмээн дүгнэж байна. Хятадын тал юу гэж бодож байна?

Жан Шяоган: Бид энэ талаар нягт ажиглаж байна. АНУ-ын зүгээс Ази-Номхон далайн бүсэд дунд тусгалын пуужингийн систем байрлуулах нь зэвсгийн өрсөлдөөнийг хурцатгаж, бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой заналхийлж, дэлхийн стратегийн тэнцвэрт байдал, тогтвортой байдлыг ноцтой эвдэж байна. Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж байна. Ази-Номхон далай бүс нутаг зөрчил мөргөлдөөн биш энх тайван, хөгжил цэцэглэлт шаардаж байна. АНУ-ын тал энэ аюултай үйлдлээ зогсоож, бүс нутгийн хурцадмал байдлыг хүндрүүлэхээс зайлсхийхийг Бид уриалж байна. Мөн Японы тал болгоомжтой байхыг анхааруулж байна, хэрвээ Америкийн талд дэмжлэг үзүүлж, аюулт байдал үүсгэвэл өөрсдийгөө гал руу түлхэх болно. Хятадын тал нөхцөл байдлын өөрчлөлт болон өөрийн хэрэгцээнд үндэслэн хүчтэй хариу арга хэмжээ авах болно гэжээ.