Бүгд Найрамдах Перу Улсын ерөнхийлөгч Дина Боруартийн урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 13-17-ны өдрүүдэд АПЕК-ийн удирдагчдын 31 дэх удаагийн албан бус уулзалтад оролцохоор Лима хотыг зорьсон юм.
Ши Жиньпин даргын энэ удаагийн Перу дахь аялал Ази Номхон далайн бүс нутаг, тэрчлэн дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг үр дүнтэй ахиулах болно, үүний зэрэгцээ Перугийн тал Хятад улстай шинэ боломж хайж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэж Перугийн албаныхан болон судлаачид үзсэн байна.
Перу улсын Куско мужийн захирагч Калво хэлэхдээ, Ши Жиньпин дарга АПЕК-ийн удирдагчдын 31 дэх удаагийн албан бус уулзалтад оролцож байгаа нь түүхт ач холбогдолтой. Хоёр тал дэд бүтэц, аялал жуулчлал, боловсрол зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно. Ши Жиньпин даргын Перу дахь айлчлал бидний хувьд шинэ хамтын ажиллагааг судлах боломж олгосон, ялангуяа технологийн салбар дахь хамтын ажиллагаа. Энэ нь манай орны хөгжилд дэмжлэг үзүүлэх болно. Иймд Хятадын дээд удирдагчийн айлчлал манай улсад маш чухал түүхэн үйл явдал болж байна.
Перугийн Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга Куирос хэлэхдээ, Хятад улс Ази Номхон далайн үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц бөгөөд манай орны эдийн засгийн хамгийн том түнш, чухал хөрөнгө оруулагч юм. Иймээс Хятад улсын дэлхийн хүрээнд санаачилсан олон санаачилгыг бид өндрөөр үнэлж байна гэжээ.
Перугийн Зам тээвэр, харилцаа холбооны сайд Раул Рейес хэлэхдээ, Хятад Перугийн харилцаа өнө удаан жилийн түүхтэй. Хятад улс бол манай худалдааны чухал түнш. Бид цахилгаан автомашины хөгжлийг дэмжихүйц бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд бэлэн байна. Тус чиглэлээр Хятадын компаниуд тэргүүлэгч байранд байна, Ши Жиньпин даргын Перу дахь айлчлал хоёр орны харилцааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ.