Ардын ардчилал нь амжилттай засаглалын чухал баталгаа
2024-10-03 23:44:52
Share
Share this with Close
youtube WeChat

"Өнгөрсөн 75 жилийн хугацаанд манай нам улс орныхоо бүх үндэстний ард түмнийг дайчилж, уйгагүй зүтгэсний дүнд эдийн засгийн үсрэнгүй хөгжил, урт хугацааны нийгмийн тогтвортой байдлыг буй болгосон" гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин улс тунхаглагдсан 75 жилийн ойд зориулсан хүлээн авалт дээр онцолсон юм.

Дэлхийн түүхэн үйл явцыг эргэн харахад Хятад улс шиг улс үндэстний хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ аз жаргалыг зуун жилийн дөрөвний гурван хувийн цагийг зарцуулж биелүүлсэн тохиолдол цөөхөн байна. Хятад улс яагаад чадаж байна? Олон улсын судлаач нар   ардчилсан улс төр, үндэсний засаглалын үр дүнтэй байдлын үүднээс дүн шинжилгээ хийж байна. Ард түмнийг тэргүүнд тавих засаглалын үзэл баримтлалаас эхлээд ардын ардчиллын институцийн зохицуулалт хүртэлх Хятадын хөгжил дэвшлийн гүн логикийг гадаадынхан харж байна.

Хятадын Коммунист Намын 18-р их хурлаас хойш Хятадын эрх баригч нам ардчилсан улс төрийн хөгжлийн хууль тогтоомжийн талаарх үзэл танилаа гүнзгийрүүлж, "бүх үйл явц бүхий ардын ардчилал" гэсэн үзэл баримтлал дэвшүүлсэн нь гадаад ертөнцийн анхаарлыг ихээхэн татаж байна. Барууны орнуудын ардчилсан тогтолцооноос ялгаатай нь Хятадын бүх үйл явц дэх ардын ардчилал нь үйл явцын ардчилал ба үр дүнгийн ардчилал, үндсэн ардчилал ба бодит ардчилал, шууд ардчилал ба шууд бус ардчилал, ардын ардчилал ба улс орны хүсэл эрмэлзлийн нэгдмэл байдлыг буй болгож, хамгийн ихээр хэрэгжүүлдэг өргөн цар хүрээтэй, жинхэнэ, хамгийн үр дүн бүхий социалист ардчилал болсон юм.

Италийн олон улсын дэлхий группийн ерөнхийлөгч Жанлуижи Валори, Хятад улс өнөөдөр эрч хүчтэй, дэлхийн хүчирхэг орнуудын тоонд багтаж байгаа нь Хятадын ардчиллын тогтолцоо сайн, эрч хүчтэй байгааг харуулж байна. Их Британийн эрдэмтэн Мартин Жак, Хятадын ардчиллын онцлох шинж нь Хятадын хууль тогтоомж, өөрчлөлт шинэчлэлтийн арга хэмжээ, бодлогыг сайтар тунгаан авч үздэг зөвлөлдөх ардчилал юм.

Ардчилал нь зөвхөн барууны ганц хэлбэртэй байдаг биш, ардчилал бол улс орнуудын ард түмний эрх, харин цөөн хэдэн улс орны онцгой эрх биш. Ардчилсан улс мөн эсэх  нь эцсийн эцэст тухайн орны ард түмэн үнэлэх ёстой. Ардчилал бол ард түмний шийдэх ёстой асуудлыг шийдвэрлэхэд ашигладаг.

Өнгөрсөн 75 жилийн хугацаанд Хятадын эрх баригч нам үндэснийхээ нөхцөл байдалд тохирсон Хятад маягийн ардчиллын хөгжлийн замыг судлан нээж, 1 тэрбум 400 сая гаруй Хятадын ард түмэн улс орныхоо  жинхэнэ эзэн нь болсон байна. Энэ нь хөгжиж буй орнуудын ардчиллыг хөгжүүлэх итгэлийг ихээхэн нэмэгдүүлж, хүн төрөлхтний улс төрийн соёл иргэншилд чухал хувь нэмэр оруулсан юм.

Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлаар ардын ардчиллыг бүрэн гүйцэд хөгжүүлэх нь Хятад маягийн шинэчлэлийн зайлшгүй шаардлага гэж санал болгож, "бүх үйл явцын ард түмний ардчиллын тогтолцоог боловсронгуй болгох" чухал  байршуулалт хийсэн байна. Энэ нь Хятад улс ардын ардчиллын бүхий л үйл явцыг үргэлжлэн сайжруулж, ард түмэнд илүү өргөн эрх, эрх чөлөөг эдлэх боломжийг олгож, Хятад маягийн орчин үеийн байгуулалтад улам бат бөх тогтолцооны баталгаа хангах явдал гэсэн үг юм.