Удахгүй болох Япон, Америкийн хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэв
2024-10-18 10:30:47
Share
Share this with Close
youtube WeChat

Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд, Японы хотын иргэний олон эвсэл бүлгүүд Япон, АНУ-ын хооронд удахгүй болох томоохон цар хүрээтэй цэргийн хамтарсан сургуулилтыг эсэргүүцэж, орон нутгийн засаг захиргаанд эсэргүүцлийн бичиг буюу нэр хамтарсан өргөдөл дэвшүүлсэн байна.

Японы Киодо агентлагийн мэдээлснээр, Япон, Америк 10-р сарын 25-наас 11-р сарын 1-ний хооронд Японы олон газрын нисэх онгоцны буудал, боомтод 45 мянга орчим хүн оролцоотой хамтарсан цэргийн сургуулилт хийх юм байна.

Өчигдөр, 17-нд Японы иргэний 35 эвсэл бүлэг Китакюшү хотын захиргаанд хамтарсан өргөдлөө өгч, Китакюшү хотын нисэх онгоцны буудлыг ашиглан хамтарсан цэргийн сургуулилт хийх төлөвлөгөөгөө Япон, Америк нэн даруй цуцлахыг шаардсан байна. Хотын иргэдийн эвсэл бүлгийн төлөөлөгч Кенори Маэда Китакюшү хотын нисэх онгоцны буудлыг цэрэгжүүлэхийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.