Италийн Ерөнхийлөгч Маттарелла Бээжинд хүрэлцэн иржээ
2024-11-07 16:18:53
Share
Share this with Close
youtube WeChat

Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла 11-р сарын 7-ноос 12-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Энэ нь түүний 2017 оны 2-р сарын анхны айлчлалаас хойш Хятад улсад дахин хийж буй айлчлал юм.

Маттарелла Бээжинд хүрэлцэн ирснийхээ дараахан И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэнгээр зочиллоо. Энэ жил Хятад, Итали хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой, мөн Италийн аялагч Марко Пологийн таалал төгссөний 700 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн боломжийг ашиглан хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагаа, соёлын солилцоог гүнзгийрүүлэхийг хүсэн хүлээж байна.