ХКН-ын Төв хорооны зөвшөөрлөөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн одон болон Төрийн хүндэтгэлийн цолны шагнал гардуулах ёслол 9-р сарын 29-ний 10 цагт Ардын Их Хурлын ордонд ёслол төгөлдөр болох гэж байна. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин тус ёслолын үеэр "Бүгд Найрамдах Улсын одон", "Найрамдлын одон" болон Төрийн хүндэтгэлийн цолны медалиудыг шагнал хүртэгчдэд гардуулж, чухал үг хэлнэ.
Тус ёслолыг Хятадын Төв Радио Телевиз, Шиньхуа агентлаг шууд дамжуулж, Ардын сүлжээ, CCTV сүлжээ зэрэг төвийн гол мэдээллийн сайтууд болон Ардын өдрийн сонины аппликейшн, Шиньхуа агентлагийн аппликейшн, CCTV мэдээний аппликейшн зэрэг шинэ медиа платформууд шууд дамжуулах юм.