Эрдэмтэд яагаад саран бөмбөрцгийг судлаад байдгийг мэдэх үү? Сарны таталцлын хүч нь ердөө дэлхийн бөмбөрцгийн зургааны нэг хувьтай тэнцдэг. Саран бөмбөрцгөөс сансрын хөлөг хөөргөх юм бол дэлхийн бөмбөрцгөөс хөөрөхөөс хамаагүй бага эрчим хүч зарцуулна. Тиймээс хүн төрөлхтөн сансар судлал хийхэд саран бөмбөрцөг нь хамгийн таатай бэлтгэл сургалт, аяны гарааны бааз байж магадгүй юм.