Үр дүнтэй амрах жор
2024-11-04 16:40:36
Share
Share this with Close
youtube WeChat

Хотын хүмүүсийн дийлэнх нь хагас сайн, бүтэн сайн өдөр ажилладаггүй ч гэсэн гэрээ цэвэрлэж цэгцлээд сайхан амарч чадахгүй өнгөрүүлдэг. Сүүлийн үед нийгмийн сүлжээн дээр хүмүүс “Амралтаа уртасгах жор” хэмээн үр дүнтэй амрах туршлагаасаа хуваалцаж байна:

1, Дөрөв дэх өдрөөс эхлэн бэлтгэлээ хийх: Дөрөв дэх өдрийн оройн цагаар гэрээ цэвэрлэн цэгцлээд хувцсаа угаана. Тэгэхээр хагас сайн бүтэн сайндаа цэвэр цэмцгэр гэртээ тав тухтай амрах боломжтой болдог бөгөөд таалагдсан зүйлээ хийх цагтай болж, амралт уртсан шиг санагддаг.

2, Тав дахь өдрийн орой нь найзтайгаа уулзах, дэлгүүр хэсэх зэрэг дуртай зүйлээ хийснээр аз жаргалаар дүүрэн болдог.

3, Шинэ орчинд шинэ зүйлтэй танилцах нь “Цагийг уртасгах” үр дүнтэй аргын нэг юм. Шинэ ур чадвар эзэмших, очоогүй газар очиж, уулзаагүй найзтай танилцах зэрэг шинэ мэдрэмжүүд аз жаргалыг нэмэгдүүлдэг.  

4, Ажлын цагаас эрс өөр зүйлийг хийх нь өөрт чинь эрч хүч сэлбэдэг. Жишээ нь хэрэв таны ажилд олон нийтийн харилцаа шаарддаг бол амралтын өдрүүдэд ганцаараа цагийг өнгөрөөх нь илүү тайвшруулдаг. Хэрэв ажлын өдрүүдэд өдөржингөө оффист суудаг бол амралтын өдрөөр хөдөлмөр дасгал хийх нь алжаал тайлдаг.

5, Дур сонирхолдоо хангалттай цагаа зарцуулах нь амралтын өдрийг “уртасгах” жорын нэг юм. Жишээ нь хүссэн киногоо үзэх, дуртай номоо унших зэрэг.  

6, Хэвшүүлсэн дадал зуршлаа баримталж, амралтын өдөр ч гэсэн эрт унтаж, эрт босвол илүү их цагтай болсон шиг сэтгэгдэл төрүүлдэг.

7, Хагас сайн бүтэн сайныг амралтын өдөр болгож тэмдэглэн өнгөрүүлдэг хүмүүс илүү аз жаргалтай. Гэр бүлээрээ ширээ тойрон хамт хооллон, чанартай цагийг өнгөрүүлэх нь нэг дэх өдрийн ажилд урам зориг өгдөг.