Ижил мөрний эрэг дээр оршдог Казань бол ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан улсын нийслэл бөгөөд байгалийн төгс үзэмж бүрдсэн, өнө удаан түүх соёлтой, Оросын Холбооны Улсын Москва, Санкт-Петербургтай зэрэг алдартай аялал жуулчлалын чухал хот юм.
Бүгд Найрамдах Татарстан улс дэлхийн 4 соёлын өвтэй бөгөөд хамгийн алдартай нь Казань дахь "Кремль" юм.
Казань хотод муурын баримал шуумал олон байдаг бөгөөд Бауман явган гудамжин дахь муурны хүрэл хөшөө нь хамгийн нэртэй байж, уг хотын бэлэг тэмдэг болжээ.
Казань бол Оросын улс төр, шинжлэх ухаан, боловсрол, соёл, спортын чухал төвүүдийн нэг юм. 1804 онд Оросын гурав дахь их сургууль болох Казань их сургууль (одоогийн Казань Холбооны Их Сургууль) энд байгуулагдсан бөгөөд Владимир Ильич Ленин, Лев Толстой нар эндээс төгссөн нэр хүндтэн юм.
Казань бол Хятадын олон хоттой соёл, эдийн засгийн нягт харилцаатай, Хятад, Оросын хамтын ажиллагаа, солилцооны чухал гүүр юм. БРИКС-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт удахгүй энд болно, Казань хот БРИКС-ийн түншүүдэд чин сэтгэлийн, халуун дотнын урилгаа илгээж байна.